Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгт ажиллалаа
Дашрамд сонирхуулхад 1991 оноос үйлчлэх хүрээгээ тэлж, үндсэн үйлчлүүлэгчид дээрээ Говийн 4 аймаг Баянзүрх дүүргийн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх болсон бөгөөд Клиникийн II нэгдсэн эмнэлэг гэж нэрлэгдэх болжээ. 1999-2000 онд тус эмнэлэг нь Японы Засгийн Газрын буцалтгүй тусламжаар тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн нь эмнэлгийн оношлогоо эмчилгээний хүчин чадлыг бэхжүүлэн олон улсын түвшинд хүргэхэд чухал ач холбогдолтой болсон юм. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах,иргэдэд хүндрэл чирэгдэлгүй үйлчилүүлэх үүднээс Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Шилэн эрүүл” мэнд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд багаггүй хугацаа өнгөрч байна. Энэ ажлын хүрээнд түргэн шуурхай эмнэлгээ цахимжуулж чадсанд сайд талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Цаашид эмч мэргэжилтэнгүүдийн мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх үүднээс гадаад улс оронд сургах,эмч,эмнэлгийн ажилчдын шагнал урамшуул, нийгмийн асуудалд анхаарч ажиллахаа мэдэгдлээ.