Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн Хэнтий аймагт ажиллала

2016 оны 9 сарын 29

өдрүүдэд Хэнтий аймагийн 7 н суманд ажиллаж, салбарын албан хаагчидтай уулзаж, 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр танилцуулж, цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар мэдээлэл хийсэн юм.

Тэрээр БорӨндөр, Хэрлэн, Баянмөнх, Дархан, Дэлгэрхаан, Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Батширээт сумдууд болон Хэрлэнбаян-Улаан, Хурх баг гэсэн маршруутаар явж,сумдын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, Хэрлэн,Баян-Улаан багт эмнэлгийн алсын дуудлагын тусламж үйлчилгээнд зориулж “автомашин хүлээн авах эрхийн бичиг”-ийг гардууллаа.Мөн энэ үеэр Эрүүл мэндийн салбарт он удаан ажил ажилласан 5 ахмад настанг “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагналаа

Уулзалтын үеэр хэлсэн үгэндээ ирэх дөрвөн жилд эрүүл мэндийн салбарын хувьд аливаа өвчин эмгэгээс  сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эрс сайжруулах,  тусламж үйлчилгээний бодлого төлөвлөлтөд урт болон дунд хугацааны хөтөлбөр боловсруулж,эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, хүний нөөцийн  хөгжлийг хангаж, нийгмийн хамгааллыг сайжруулах,  тусламж үйлчилгээний чанартай уялдсан  санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох зорилтуудыг дэвшүүлэн ажилана гэдгийг онцоллоо.

Мөн энэ үеэр МУ-ын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй төлөөлөгчид Батширээт суманд БОАЖЯ-ны Н.Нямдаваа нартай хамтран иргэдтэй уулзан,тэдний санал бодлыг сонслоо.Иргэдийн зүгээс эмнэлгийн барилгад их засвар, өргөтгөл, засвар хийх,  автомашины парк шинэчлэлийг нэн даруй хийх,эмийн тендер, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт, элэгний С, В вирүсийн эм болон шинжилгээний үнэ, эмийн эргэлтийн сангийн асуудалыг зохицуулах зэргийг асуудлуудыг шийд вэрлэж өгөхийг хүслээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36840
0 эможи
keyboard_arrow_up