Томуугийн вакциныг ирэх сараас эхэлж хийнэ

2016 оны 9 сарын 28

Хүйтэн, сэрүүний улиралд томуу, томуу төст өвчин буюу бидний хэлж заншсанаар ханиадны тархалт нэмэгддэг. Сүүлийн жилүүдэд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин гарснаар иргэд энэ төрлийн өвчнөөр өвчлөхгүй байх боломж бүрдээд байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүр өмнөх жилүүдийн томуугийн дэгдэлтэд хийсэн судалгаан дээр тулгуурлан тухайн жилд дэгдэж болзошгүй томуугийн вирусыг албан ёсоор зарладаг юм. Вакцин үйлдвэрлэгч компаниуд энэ дагуу вакцинаа үйлдвэрлэн зах нээлд нэвтрүүлдэг аж. Өөрөөр хэлбэл, томуугийн вакцин жил бүр өөр өөр вирусын эсрэг үйлчлэлтэй гардаг. Вакцин хийлгэснээс хойш нэг жилийн хугацаанд томуугийн вирусээс хамгаална. Гэхдээ энэхүү вакциныг манай улсад жил бүрийн аравдугаар сар гарсны дараа улсын болон хувийн эмнэлгүүдэд хийж эхэлдэг. ХӨСҮТ-д холбогдох албаны хүнээс томуу, томуу туст өвчнөас урьдчилан сэргийлэх вакцин хэзээ хийж эхлэх талаар тодрууллаа. Одоогоор уг вакцины товлолт хугацаа нь болоогүй учраас захиалсан вакцин нь ирээгүй байгаа, аравдугаар сарын дунд үеэс хийнэ гэв. Түүнчлэн хувийн эмнэлгүүд томуугийн вакциныг аравдугаар сарын 5-наас хийж эхлэх юм байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36771
0 эможи
keyboard_arrow_up