ХАРВОНИ ЭМИЙН ҮНЭ ХЯМДАРЛАА

2016 оны 9 сарын 24

Монгол улсад харвони  эм  өнгөрсөн оны  нэгдүгээр сараас эмчилгээнд хэрэглэгдэж эхэлсэн  бөгөөд одоогийн байдлаар 5000 гаруй хүн эмчилгээнд хамрагдаж үр дүн нь 99 хувьтай  байгаа гэсэн судалгаа  бий.

 

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг АНУ-ын Гилеад Сайнс компаний Ази Номхон Далайн бүс хариуцсан захирал Бен Камарк уулзаж, Шинэ Засгийн Газрын мөрийн хөтөлбөр дэх “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжиж ХАРВОНИ эмийн үнийг бууруулах талаар ярилцлаа. Тус ярилцлагын үр дүнд 400 ам.доллараар худалдаалагдаж байсан ХАРВОНИ эмийг 300 ам.доллар болгон бууруулж чадлаа. Өөрөөр хэлбэл 3 сарын курс эмчилгээ 900 ам.доллар болж байгаа юм. ХАРВОНИ эмийн үнэ ингэж буурснаар эмийн хүртээмж нэмэгдэхээс гадна Энэтхэг улсад үйлдвэрлэгдсэн ерөнхий нэршлийн эмүүдийн үнэ  ч дагаад буурах боломж бүрдэж байгаа юм.

   АНУ-ын Гилеад Сайнс компаний өвчлөл өндөр, бага орлоготой улсад нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хэрэгжүүлдэг “Хүртээмж” хөтөлбөр манай улсад хэрэгжихээр болсон. Уг хөтөлбөрийн хүрээнд элэгний С вирүсийг устгах үйлчилгээтэй, өндөр хөгжилтэй улс оронд гурван сарын эмчилгээ нь 94000 ам.доллараар худалдаалагддаг ХАРВОНИ эмийг манай улсад нэг сарын хэрэглээг 400 ам.доллар буюу 3 сарын эмчилгээг 1200 ам.долларын үнэтэйгээр өвчтөнд хүргэж байсан билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36678
0 эможи
keyboard_arrow_up