Маргаашнаас “Харвони” эмийг 300 ам.доллар буюу 700 орчим мянган төгрөгөөр худалдаална
Элэгний С вирусын эсрэг “Харвони” эмийн үнийг бууруулжээ. Тодруулбал, Маргаашнаас эхлэн Монгол Улсад 400 ам.доллараар худалдаалж байсан тус эмийг нэг хайрцагыг нь 300 ам.доллар буюу 700 орчим мянган төгрөгөөр худалдаалах боломж бүрдсэн талаар өнөөдөр албаныхан мэдээллээ.
Ингэснээр иргэд “Харвони” эмийн нэг курсыг 900 ам.доллараар авах боломж бүрдэж байгаа юм байна. Засгийн газраас элэгний вирусыг устгах чиглэлд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон.
Энэ ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр “Харвони” эмийн үйлдвэрлэгч АНУ-ын "Гилеад Сайнс" компанийн Ази номхон далай хариуцсан захирлыг хүлээн авч уулзжээ. Эл уулзалтын үр дүнд эмийг дахин хямдруулах талаар ярилцаж, тохирсон аж.