Элэгний вирусын эсрэг эмний үнэ буурна

2016 оны 9 сарын 22

 

АНУ-ын Гилеад Сайнс компаний Ази Номхон Далайн бүс хариуцсан захирал Бен Камарк өнөөдөр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгтэй уулзаж, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих зорилгоор Харвони эмийн үнийг бууруулах талаар харилцан ярилцлаа.

Тус ярилцлагын хүрээнд нэг сарын хэрэглээ нь 400 ам.доллар байсан Харвони эмийг 300 ам.доллар байхаар шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл гурван сарын курс эмчилгээ 900 ам.доллар болж байгаа юм. Харвони эмийн үнэ ингэж буурснаар эмийн хүртээмж нэмэгдэхээс гадна Энэтхэг улсад үйлдвэрлэгдсэн ерөнхий нэршлийн эмүүдийн үнэ буурах ажээ.

Харвони эм Монгол Улсад 2015 оны арванхоёрдугаар сараас эмчилгээнд хэрэглэгдэж эхэлсэн одоогийн байдлаар 5,000 гаруй хүн эмчилгээнд хамрагдаад байна. Эмч нарын хяналт судалгааны урьдчилсан тайлангаар эмчилгээний үр дүн 99% байгаа ба нийт эмчилгээнд хамрагдсан өвчтнүүдийн 10 хувьд толгой өвдөх, ядрах шинж илэрсэн нь уг эмийн олон улсын судалгааны үр дүнтэй нийцэж байгаа ажээ.

АНУ-ын Гилеад Сайнс компаний өвчлөл өндөр, бага орлоготой улсад нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хэрэгжүүлдэг “Хүртээмж” хөтөлбөр манай улсад хэрэгжихээр болсон.

Уг хөтөлбөрийн хүрээнд элэгний С вирүсийг устгах үйлчилгээтэй, өндөр хөгжилтэй улс оронд гурван сарын эмчилгээ нь 94,000 ам.доллараар худалдаалагддагХАРВОНИ эмийг манай улсад нэг сарын хэрэглээг 400 ам.доллар буюу гурван сарын эмчилгээг 1,200 ам.долларын үнэтэйгээр өвчтөнд хүргэж байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36605
0 эможи
keyboard_arrow_up