10-р сарын 1-ээс нярай хүүхдүүдэд УЛААНБУРХАНЫ вакцин хийнэ

2016 оны 9 сарын 21

Жил бүрийн есдүгээр сарын дунд үеэс ханиад, томуу идэвхждэг. Энэ жилийн хувьд риновирусын халдвар зонхилж байгаа бөгөөд шуухитнаа их байгаа аж. Ханиад томуутай зэрэгцэн улаанбурхан дэгдэх магадлал өндөр байдаг билээ.

Тэгвэл энэ жил Эрүүл мэндийн яамнаас БСШУСЯ-нд албан бичиг хүргүүлэн, өнгөрсөн зун улаанбурханы дархлаажуулалтаас хоцорсон оюутнуудыг нөхөж хамруулахаар болсон. Мөн ирэх аравдугаар сарын 1-нээс нийслэл, баруун дөрвөн аймгийн зургаан сартай хүүхдүүдэд “0” тунгаар улаанбурханы вакцин хийх юм байна.

Дашрамд дурдахад, одоогоор ХӨСҮТ-д улаанбурхан туссан байж болзошгүй хоёр хүн хэвтэж байгаа аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36584
0 эможи
keyboard_arrow_up