Элэгний вирус тодорхойлох оношлогоог үнэ төлбөргүй хийж байна
Элэгний эмгэг судлалын холбоо болон “Хаппи веритас” оношлогооны төв хамтран элэгний B, C вирус тодорхойлох шинжилгээг үнэ төлбөргүй хийж байна.
Энэхүү шинжилгээ ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд шинжилгээгээр элэгний вирустэй гарсан хүмүүсийн эмчилгээг мөн үнэ төлбөргүй хийхээр болжээ. Энэхүү ажилд “Хаппи веритас” оношлогооны төв 200 сая төгрөг зарцуулахаар төсөвлөөд байгаа ба элэгний вирусээр өвчлөгсдийн нас улам бүр залуужиж байгаа учир иргэдийг оношлогоонд идэвхитэй хамрагдахыг уриалжээ. Элэгний хорт хавдрын үндсэн шалтгаан нь B, C вирус бөгөөд Сэлэнгэ, Говь-Алтай, Дорнод, Сүхбаатар, Увс, Завхан аймгуудадэлэгний өвчлөл дунджаас дээгүүр үзүүлэлттэй байдаг. 2013 оны байдлаар элэгний хорт хавдрын 81 хувь нь сүүлийн шат буюу гурав, дөрөвдүгээр шатандаа оношлогдсон гэх судалгаа бий.