Нэгдүгээр эмнэлгийн салбарыг хаажээ

2016 оны 9 сарын 20

Өнгөрөгч зургадугаар сард нээлтээ хийсэн Улсын нэгдүгээр эмнэлгийн салбар амбулатори үүдээ барьжээ.

Уг амбулатори Монголын түүхийн музейн баруун хойно төрийн тусгай албан хаагчдын ажлын байрны зориулалтаар барьж эхэлсэн уг барилгад төвхнөж байсан юм. Үйл ажиллагаа нь жигдэрч нийт 30 чиглэлээс 10 гаруй кабинет нь ашиглалтад орж иргэдэд үйлчилж байсан билээ.

Сураг сонсоход Засгийн газраас Хуульзүйн яамны албан хаагчдын эмнэлэг болгох шийдвэрийг гаргаснаас ийнхүү зогсооход хүрсэн аж.
Харин тус эмнэлэгт ажилладаг нэгэн эх сурвалжаас тодруулахад “Үйл ажиллагаагаа зогсоосон нь үнэн. Засгийн газраас Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг болгох тогтоол нь гарчихсан гэсэн. Тэгээд биднийг нүү гэсэн. Ёсоор болсон. Уг нь амбулатори жигдрээд засвар хийгээд урагштай байлаа. Биднийг ямар үйлчилгээ явуулж байгааг ч ирж харалгүй шууд л тогтоол гаргачихдаг юм байна. Уг нь салбар эмнэлэг байгуулагдсанаар төв эмнэлгийн ачаалал илт багасч байсан. Үүнээс болж хэд хэдэн хүн ажилгүй болоход хүрээд байна” гэв.

Энэ талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн удирдлагуудаас тодруулахад дорвитой хариу өгөөгүй бөгөөд “Амралттай байсан учраас мэдээлэлгүй байна. Яамнаас тодруул” гэсэн юм.
Харин Эрүүл мэндийн яамнаас асуухад “Энэ талаар ямар ч мэдээлэлгүй байна. Улсын нэгдүгээр эмнэлгээс асуу” гэсэн хариултыг бидэнд өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36522
0 эможи
keyboard_arrow_up