Элэгний С вирусийг эмчлэх "Вирпас", "Ледифос" эмийг хөнгөлөлттэй үнээр худалдаална
Элэгний С вирусийг эмчлэх "Харвони" эмийн ерөнхий нэршлийн хоёр эмийг хямд үнээр худалдаанд гаргах гэж байна. Аравдугаар сарын нэгнээс эхлэн “Монос”-ын бүх эмийн сангаар худалдаалах гэж байгаа "Вирпас" эмийн үнийг 40 хувиар хөнгөлж, 155 ам.доллар болгожээ. Энэтхэгийн "Strides Shasun" компанийн "Ледифос" эмийг БНХАУ-ын "China Sino-pharm International Corporation" групп, Энэтхэгийн "Hetero Drugs Limited" эмийн үйлдвэртэй хамтран АНУ-ын “Gilead Science” компанийн патенттай гаргажээ. Зургийг: specialitiespharma.com үйлдвэрлэж байгаа энэхүү эмнээс гадна "Ази фарм" компани "Ледифос" эмийг танилцууллаа. Энэ эмийг БНХАУ-ын "China Sino-pharm International Corporation" групп, Энэтхэгийн "Hetero Drugs Limited" эмийн үйлдвэртэй хамтран АНУ-ын “Gilead Science” компанийн патенттай гаргасан байна. Эхний ээлжинд энэ есдүгээр сард багтаан 1000 хүн тун эмийг хямд үнээр худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа талаар “Ази фарм”-аас мэдээллээ. Үүнээс өмнө “Монгол эм импекс” компани ижил үйлчилгээтэй "Ледвир" эмийг 250 ам.доллараар, “Омбол” компани “Харвони” эмийг 400 ам.доллараар борлуулж байсан юм. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын 2011-2013 онд хийсэн судалгаагаар Монгол Улсын хэмжээнд элэгний С вирусийн халдвар авсан 200 мянган тохиолдол бүртгэгдсэн бөгөөд жилд дунджаар шинээр 1300 халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа аж. Одоогоор Монгол Улс С вирусийн өвчлөл өндөртэй орны тоонд багтаж байна.