САРЫН АЯН: Элэгний В, С вирусийн шинжилгээ үнэгүй хийж байна

2016 оны 9 сарын 18

Элэгний эмгэг судлалын холбоо Хаппи веритас оношлогооны төв хамтран В, С вирус тодорхойлох шинжилгээг үнэ төлбөргүй хийх сарын аян зарлажээ.

 

Элэгний өвчлөл, хорт хавдрын хожуу үеийн байдал нас баралтын шалтгааны хоёрдугаарт бичигдэж байгаа энэ үед эрт илрүүлэх нь чухал учраас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ийнхүү сарын аян зарлаж байгаа аж. Есдүгээр сарын 15-наас сарын хугацаанд иргэд “Хаппи веритас оношлогооны төв”-д хандан шинжилгээнд хамрагдаж болох юм байна. “Элэгний хорт хавдрын өвчлөл насны бүлгээр авч үзвэл 45-аас дээш насанд, хожуу үед оношлогдож байна. Оношлогоонд орсон иргэдийн 81.3 хувь нь 3, 4-р шатандаа оношлогдож байгаа нь сэтгэл түгшээж байна. Хяналтад орсон өвчтөнүүдийн дөнгөж 16 хувь нь оношлогдсоноос хойш тав болон түүнээс дээш жил амьдарч байна. Сэлэнгэ, Сүхбаатар, Дорнод, Сүхбаатар, Дархан-Уул аймаг улсын дунджаас дээгүүр үзүүлэлттэй байна” хэмээн тус төвийн дэд захирал Г.Батгэрэл хэллээ. Тус төвийн хяналтад өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн байдаг бөгөөд аяны хүрээнд хавдар, хатуурал хүнд шатандаа орсон зорилтот бүлгийн хүмүүсийн эмчилгээг үнэгүй хийх юм байна. Хаппи веритас оношлогооны төвөөс үнэгүй шинжилгээ, шинжилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36460
0 эможи
keyboard_arrow_up