Элэгний вирусын шинэ эм худалдаанд гарна

2016 оны 9 сарын 17

Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт элэгний С вирусын голомтыг устгах, элэгний хатуурал, хавдрын нас баралтыг эрс бууруулах зорилготой "Элэг бүтэн Монгол" хөтөлбөр багтсан. Үүнтэй холбогдуулан Оном сан, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөл, Монголын гастроэнтерлогийн холбоо, Нэг Монгол ТББ хамтран талархалын уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр элэгний С вирусын нэгэн шинэ эм удахгүй худалдаанд гарна гэдгийг дуулгав. С вирусын Харвони эмийн өөр нэг төрөл болох Вирпас гэх шинэ эм ирэх аравдугаар сарын эхээр худалдаанд гарах аж. Тус эмийн нэг сар уух тун нь 155 ам.доллар бөгөөд Моносын эмийн сангуудаар борлуулагдах юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36454
0 эможи
keyboard_arrow_up