Туслах сувилагч бэлтгэх сургалт эхэллээ

2016 оны 9 сарын 12

Монгол улсын боловсролын салбарт анх удаа олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO9001:2015 стандартыг 2016-2017 оны хичээлийн жилд нэвтрүүлж эхэлсэн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль /АШУҮИС/-ийн Сувилахуйн сургууль нь ЭМСЯ, ЭМХҮТ-тэй хамтран эрүүл мэндийн салбарын 1000 туслах сувилагчийг бэлтгэхээр болжээ.

Богино хугацаанд олон тооны туслах сувилагч бэлтгэх  зорилгоор гурван сарын хөтөлбөртэй сургалтыг эхлүүлсэн байна. Энэхүү сургалтын зорилго нь Сувилахуйн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлэх, үйлчлүүлэгчдийн сэтгэлханамжийг дээшлүүлэх, сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, асаргаа сувилгааг багаар хамтран үзүүлэхэд сувилагчийн удирдлаган дор хийж гүйцэтгэх чадвартай туслах сувилагчийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэхэд оршино.

ISO-9001 олон улсын стандартыг 2015 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд  80 гаруй байгууллага хэрэгжүүлсэн хэдий ч Боловсролын салбараас АШУҮИС-ийн Сувилахуйн Сургууль  анх удаа нэвтрүүлж буй нь энэ юм.

АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль нь анх 2010-2011 оны хичээлийн жилээс эхлэн 30 хүнийг 1 жилийн сургалтын хөтөлбөртэйгээр туслах сувилагчаар бэлтгэж эхэлсэнээс хойш өнөөг хүртэл нийт 180 хүнийг туслах сувилагчаар бэлтгэжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36251
0 эможи
keyboard_arrow_up