Сүрьеэтэй тэмцэх төсөл удахгүй хэрэгжинэ

2016 оны 8 сарын 26

Глобал сан нь Монгол улсад БЗДХ/ДОХ/ Сүрьеэгийн тархалтыг бууруулах  эрүүл мэндийн тогтолцоог  бэхжүүлэхэд техникийн болон санхүүгийн дэмжлэгийг үзүүлсээр ирсэн билээ.  

    Глобал сангийн  Монгол улсыг хариуцсан менежер Манаб Баснет өнөөдөр Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэнтэй уулзаж, Дорнод аймагт хэрэгжиж байгаа ДОХ,Сүрьеэгийн төслийн үйл ажиллагааны үр дүнгийн талаар мэдээллээ. Тэрээр  шинээр хэрэгжих БЗДХ/ДОХ/ Сүрьеэгийн төслийг т эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсээд, сүүлийн 12 жилийн турш олон төсөл хөтөлбөр дээр  хамтарч ажиллаж үр дүн гаргаж байгааг хэллээ.

     Дэд сайд Монгол улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт  Эрүүл мэндийн салбарт Сүрьеэ өвчнийг үндэсний томоохон хөтөлбөр болгон боловсруулж батлуулахаар зорилтоо болгосон. Хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг ажилласны үр дүнд ирэх сард Засгийн газрын хуралдаанд оруулахаар тусгаад байна. Сүрьеэгийн шинэ төслийг эхлүүлэх ажил  яамны удирдлагын анхааралд  байгаа ойрын хугацаанд шуурхай арга хэмжээ авч шийдвэрлэхээ илэрхийлээд  манай улсад Глобал сангийн зүгээс үзүүлдэг тусламж дэмжлэгээ  үргэлжлүүлэхийг хүслээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35738
0 эможи
keyboard_arrow_up