"Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлүүлнэ

2016 оны 8 сарын 26

Монгол улсын Засгийн газрын дэвшүүлсэн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн дэмжиж, өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлүүлэн бусдад үлгэр дууриал үзүүлэх үүднээс ажилчдынхаа дунд урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгууллаа.

Тус арга хэмжээ нь “Эрүүл ажлын байр-Эрүүл элэг” уриан дор явагдсан бөгөөд 40 гаруй эрдэмтэн судлаач, ажилчдын дунд элэгний В,С вирүс тодорхойлох шинжилгээ, цус, шээсний ерөнхий шинжилгээг хийж, зөвлөгөө өгсөн юм.

Ажлын байранд ажилтнуудынхаа эрүүл мэндийг дэмжих нь нийгэм, эдийн засгийн олон талын ач холбогдолтой. Учир нь ажлын байр нь ажиллагчдын “бие махбодын, оюуны, эдийн засгийн хийгээд нийгмийн сайн сайхан байдалд” нөлөөлдгийн зэрэгцээ “томоохон бүлэг хүмүүсийн эрүүл мэндийг дэмжих зохистой нөхцөл, дэд бүтцээр ч хангах боломжтой” гэдгийг ДЭМБ-аас хэлсэн.

Судалгаагаар эмнэлэгт хандаж байгаа хүмүүсийн 39% нь эрхлэж байгаа ажлаасаа хамаарч өвчилсөн, 66% нь өвчин нь даамжрахад ажил нь нөлөөлсөн байдгийг Philip Harber, Brenda Mertz нар нотолсон байдаг.  Иймээс ч Засгийн газрын 2011 оны 359 дүгээр тогтоолоор ЭРҮҮЛ ХОТ, ДҮҮРЭГ, СУМ, БАГ, АЖЛЫН БАЙР, СУРГУУЛЬ БИЙ БОЛГОХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР батлагдсан. Нийт ажил олгогчид, төр хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдэд хандан “Эрүүл ажлын байр-Эрүүл элэг” буухиаг үргэлжлүүлэх, эрүүл хооллолттой, стрессгүй, идэвхтэй хөдөлгөөнтэй ажлын байр болоход уриалж байна.

Түүнчлэн өдөр бүр 10-30 минут дасгал хөдөлгөөн хийлгэх, зохистой хооллолт, эрүүл амьдралын дадал зуршлыг бий болгох мэдээлэл сурталчилгаа, компанит ажлуудыг өрнүүлэхийг хүсч байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35737
0 эможи
keyboard_arrow_up