“Sovaldi” хамгийн үнэтэй эмд тооцогдож байна
Элэгний С вирусийн эмчилгээнд ашигладаг “Sovaldi” хамгийн үнэтэй эмд тооцогдсон талаар “CMS”-ээс мэдээллээ. “Gilead Sciences”-ийн үйлдвэрлэж байгаа “Sovaldi”-ийн нийт өртөг 2014 онд 3.1 тэрбум ам.доллар болсон байна. Түүний дараа “Astra Zeneca”- ийн "нил ягаан эм" гэж нэрлэгддэг “Nexium” 2.6 тэрбум ам.долларын өртөгтэйгөөр хоёрдугаарт бичигджээ. Мөн “Astra Zeneca”-ийн холестерин бууруулдаг “Crestor” эмийн нийт өртөг 2.5 тэрбум ам.доллар болж, гуравдугаарт орсон байна. Эргэн сануулахад “Gilead Sciences”-ийн элэгний С вирусын эмчилгээнд ашигладаг, нэг курс эмчилгээнийх нь үнэ 1200 ам.доллараар үнэлэгддэг “Harvoni” эмийг “Омбал” компани Монгол Улсад оруулж ирсэн. Үүний зэрэгцээ “Монгол эм импекс” компани ижил төрлийн ерөнхий нэршлийн “Ledvir” эмийг 750 ам.доллараар борлуулж байна.