Хоолны хордлогоос урьдчилан сэргийлээрэй

2016 оны 8 сарын 19

Сүүлийн үед химийн гаралтай төрөл бүрийн хоол амтлагч, нэмэлт бүхий хүнсний бүтэгдэхүүн ихээр импортлогдож хэрэглэгдэх болсон мөн хүнсний бүтээгдэхүүний бохирдолтонд микотоксин ялгаруулагч хөгцний бохирдолт ихэссэн, ил задгай хүнсний бүтээгдэхүүнийн худалдах, нийтийн хоолны газрын цэвэрлэгээ, ариутгал дутуу зэргээс хими, бактерийн гаралтай бохирдсон хүнсний бүтээгдэхүүний хэрэглэхээ өссөөр байна. Хүн амын хэт нягтаршил, орчны бохирдол өндөр нийслэл хотод хоолны хордлогот халдвар жилээс жилд ихсэж хяналтын шинжилгээний байгууллагуудын анхаарлын төвд байсаар байгаа билээ.

ХҮНСНИЙ ХОРДЛОГОТ ХАЛДВАР ГЭЖ ЮУ ВЭ?

Хоолны хордлогот халдвар, хордлого нь эмгэг төрөгч нян, түүний хороор бохирдсон хоолыг идэж хэрэглэсний дараагаар үүсдэг.

ХОРДЛОГОТ ХАЛДВАР-ХАЛДВАРТ ӨВЧИН

Хүнсний зүйлд нян ихээр үржиж улмаар хоолтой хамт хүний биед их хэмжээгээр нэвтэрч ороход хордлогот халдвар үүсдэг /эмнэл зүйн шинж тэмдэг хурдан/ Өндөр хоруу чанартай амьд нянгийн цөөн тооны эс хүний бие махбодод ороход гэдэсний халдварт өвчин үүсдэг. /эмнэл зүйн шинж тэмдэг удаан/

ТАРХВАР СУДЛАЛ

Мах, хиам, консеров, сүү, цагаан идээ, жимс ногоо зэрэг бүтээгдэхүүнтэй шууд харьцаж ажилладаг хүнсний үйлдвэрийн ажилчид, худалдагч, тогооч зэрэг нь арьсны идээт үрэвсэлтэй, ангин туссан, ганц хуруудсан, гэдэсний өвчтэй бол тэдгээр нь хоолны хордлогын голомт болдог байна. Хүнсний үйлдвэрлэлийн эрүүл ахуйн горим алдагдсан нөхцөлд хүнсний зүйл богино хугацаанд бохирдож элдэв өвчин үүсгэгчээр халдварлагдсан байдаг. Ялангуяа ил задгай тавьж буруу хадгалж үлдээсэн хоол, сүү, масло, крем, цэлцэгнүүр нь агаарт байгаа нянгаар бохирдож өвчин үүсгэх шууд шалтгаан болно.

ХОРДЛОГО ГАРАХ ШАЛТГААН

Хүнсний зүйлийг бэлтгэх дэг журам зөрчсөн

Хүнсний бүтээгдэхүүнийг зааврын дагуу зөв хадгалаагүй

Муудсан бүтээгдэхүүнийг богино хугацаанд ялгаж тусгаарлаагүй байдаг байна.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ

Хоол, хүнсний байгууллагуудад гэдэсний савханцар илэрсэн хүнийг ажиллуулахгүй байх, хоол хүнсийг зөв боловсруулж, хадгалах, ажилчдын хувийн ариун цэврийг чанд сахиулах

Хоол хүнсэнд хяналт тавьж, удаан хадгалсан хоолыг хэрэглэхгүй байх

Хоол хүнсийг хөргөгчинд 2-4 С дээшгүй хэмд хадгалана.

Хүнсний үйлдвэрт арьсны идээт үрэвсэлтэй, хатиг, ганц хурууны идээт үрэвсэл, түлэгдэлт, ангин зэрэг өвчтэй хүмүүсийг ажиллуулахгүй байх

Нөөшилсөн мах, мөөг, загас, мөн гэрийн нөхцөлд даршилсан бүтээгдэхүүний боловсруулалт, тэдгээрийн хадгалалт, зөөвөрлөлтөнд хяналт тавих

Даршилсан бүтээгдэхүүнийг хэрэглэхээс өмнө 10-15 минут буцалгавал ботулин хорыг бүрэн саармагжуулдаг. Бүтээгдэхүүнийг нам температурт хадгалах, консерв хийхдээ ариутгалын журмыг нарийн баримтлах шаардлагатай юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35575
0 эможи
keyboard_arrow_up