Ургамлын гаралтай эмийг эмчилгээнд хэрэглэх талаар сургалт болж байна

2016 оны 8 сарын 17

Мэргэжлийн эмч, эм зүйч нарын мэдлэгийг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор “Орчин үеийн ургамлын гаралтай эм эмчилгээний чиг хандлага ба Фитотека”  сэдэвт семинар  өчигдөр эхэллээ.

Өнгөрсөн оны хоёрдугаар сард “Ази Фарм” ХХК нь ургамлын гаралтай эм үйлдвэрлэгч  ХБНГУ-ын “Бионорико” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, цэвэр ургамлын гаралтай дөрвөн төрлийн эмийн бэлдмэлийг Монгол Улсад оруулж ирсэн. Тус бэлдмэлүүдийг “Ази Фарм” ХХК нь  сүлжээ эмийн сангуудаараа худалдаанд гаргасан юм. Уг хамтын ажиллагааныхаа хүрээнд зохион байгуулж байгаа энэхүү семинар энэ  сарын 19 хүртэл үргэлжлэх бөгөөд манай улсын 650 гаруй мэргэжлийн эмч, эм зүйч нарт ургамлын гаралтай эм эмчилгээний бүтээгдэхүүний чиг хандлагыг хэрхэн нэмэгдүүлэх талаар мэдлэг олгож байна. Семинарт Швед, Казакстан, Герман улсаас профессор, доктор эмч нарын эмч нар оролцож байна. 

Энэ үеэр “Ази Фарм” ХХК-ны дэд захирал Ц.Тунгалаг, “Хүн амын эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь  чухал юм.  “Бионорико” компани  нь ургамлын гаралтай эмийн зах зээл дээр тэргүүлэх байрыг эзэлдэг бөгөөд Герман, ОХУ, Украйн, Казакстан, Европын холбооны орнуудад өргөнөөр хэрэглэдэг. Мөн бусад бактерийн эсрэг бэлдмэлүүдтэй хамтран хэрэглэхэд зохистой юм” гэдгийг онцлон хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35468
0 эможи
keyboard_arrow_up