УЛААНБУРХАНЫ ӨВЧЛӨЛ БУУРСАН ҮЗҮҮЛЭЛТТЭЙ ГАРЛАА
2016 оны 8 сарын 11
Амбулаторид суурилсан томуугийн харуулдан тандалтын 25 нэгжүүдэд 30 дугаар долоо хоногт нийт 111,169 хүн үйлчлүүлсний 1.9% нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдож, томуугийн тархалт бага байна. Харин өнгөрсөн долоо хоногт Гэмтэл сонгог судлалын үндэсний төвд 1450 хүн хандсаны 61% нь эрэгтэй, 26% нь 0-15 насны 15% нь хэвтэн эмчлэгдэж, 0.2% нь нас баржээ. Зам тээврийн осол 21%, уналт 26%, амьгүй механик хүчинд өртөлт 15%-ийг эзэлж, зонхилох шалтгаан болж байна.Өчигдөрийн байдлаар ХӨСҮТ-д улаанбурхан өвчний улмаас 6 хүн ханджээ. Улаанбурхан өвчний оноштойгоор хэвтэн эмчлүүлж буй өвчтөн байхгүй байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
35311
0 эможи