Зүрх судасны эмгэгийн төрөлжсөн лавлах утас ажиллаж байна

2016 оны 8 сарын 10

 

Монголын зүрхний холбоо иргэдэд зонхилон тохиолддог зүрх, судасны эмгэгээс урьдчилан сэргийлэх эмчлэх, яаралтай тусламж үзүүлэх зорилгоор лавлах утас 24 цагаар ажиллуулж байна. “1900-2-103” дугаараас та зүрх судасны эмгэгийн шинж тэмдэг, эмийн болон эмийн бус эмчилгээний талаар, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоолгох, Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, нөхөн олговор авах тухай, зүрх судасны өвчний өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээний талаарх бүхий л мэдээллийг авах боломжтой. Монголын зүрхний холбоо уг тусгай дугаарыг НДЕГ, Улсын гуравдугаар эмнэлэгийн Тархины харвалт, зүрхний шигдээсний эмнэл зүйн сургалтын төвтэй хамтран ажиллуулдаг аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35247
0 эможи
keyboard_arrow_up