Элэгний С вирусын эсрэг эмчилгээ өндөр үр дүнтэй байна

2016 оны 8 сарын 09

Манай улсын өвчнөөс шалтгаалсан нас баралтын 2-р байранд элэгний өвчлөл ордог бөгөөд элэгний хавдар үүсэх шалтгааны 95% нь элэгний В, С вирус байдаг. Түүнчлэн нийт хүн

амын 15% нь элэгний С вирустай, 10% нь элэгний В вирусын халдвартай байна.

 

Тийм ч учраас үйлчлүүлэгчдийн зүгээс С вирусын эсрэг эмчилгээнд баярлаж талархсан иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

 

2015 оны 12 сараас эхлэн хийгдсэн элэгний С вирусын эмчилгээнд одоогоор 4000 гаруй өвчтөн хамрагдсан ба эмчилгээний үр дүн маш өндөр гарсан.

 

Хаппи Веритас оношилгооны төв нь оношилгоо эмчилгээ, хяналтыг цогцоор нь хийдэг

бөгөөд тус төвд элэгний С вирусын эмчилгээнд нийтдээ 1800 орчим өвчтөн хамрагдаж

байна.

Ингээд Хаппи Веритас оношилгооны төвөөс гаргасан тоон мэдээлэлтэй танилцацгаая.

 

 

 

 

Эмчилгээнд хамрагдаж буй үйлчлүүлэгчдийн 27%-д нь хөнгөн хэлбэрийн гаж нөлөө илэрсэн байна.

 

 

 

 

 

 

 

Элэгний С вирусын эсрэг эм нь бага зэргийн хүчтэй эм учир зарим өвчтөнд ууж байх хугацаанд хөнгөн хэлбэрийн гаж нөлөө илэрсэн ба эмчилгээ дууссан хойно арилсан байдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35212
1 эможи
keyboard_arrow_up