Зүрхний хэм алдагдах зардлын 17 сая төгрөгийг даатгалаас гаргана
Засгийн газрын санхүүжилтээр ЭМЯ-аас 1.2 тэрбум төгрөгийн зүрхний хэм алдагдлын үеийн электрофизиологийн лабораторийн тоног төхөөрөмжийг улсын гуравдугаар төв эмнэлэгт өнгөрсөн хоёрдугаар сард суурилуулсан байна. Ингэснээр Монголд эмчлүүлэх боломжгүй 39 өвчний нэг болох зүрхний хэм алдагдах өвчнийг эх орондоо эмчлэх бүрэн боломж нээгджээ.
Тодруулбал гадны оронд хамгийн багадаа 20-30 сая төгрөгийн өртөгтэй эмчилдэг эмгэгүүд Монголд хийгдэх боломжтой болж байгаа юм.Харин Монголд хийгдэх зардлын хувьд 20 сая бөгөөд эрүүл мэндийн даатгалын сангаас гуравны хоёр хувийг гаргаснаар эмчлүүлэгч 3 орчим сая төгрөгөөр эх орондоо эмчлүүлэх боломжтой. Энэ нь зүрхний хэм алдагдах зардлын 17 сая төгрөгийг даатгалаас гаргана гэсэн үг юм.