Буцалтгүй тусламжаар олгогдож буй 60 ширхэг айркондейшнг эмнэлгүүдэд өглөө

2016 оны 8 сарын 05

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнгөрсөн өдрүүдэд дүүргийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний гол хэсэг болох анхан, хоёрдогч шатлалын болон яаралтай түргэн тусламжийн үйлчилгээтэй танилцсан билээ. Энэ үеэр эрүүл мэндийн салбарт агаарын хэмийн зөрүүнээс болж  маш их  эрсдэл үүсч байгааг олж мэдсэн байна.

АСЕМ-ын уулзалтын  үеэр манай улсад буцалтгүй тусламж болоод хөрөнгө оруулалтын чиглэлээр олон санамж бичгүүдэд гарын үсэг зурагдсан. Үүний нэг болох БНХАУ-ын  Засгийн газраас манай улсад буцалтгүй тусламжын  хөрөнгө оруулалт оруулахаар болсон нь эрүүл мэндийн салбарт хүртэж эхэллээ. Ийнхүү  өнөөдөр  БНХАУ-ын Засгийн газраас буцалтгүй тусламжаар олгогдож буй 60 ширхэг Айркондишныг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт хүлээлгэн өглөө.

 

БНХАУ-ын буцалтгүй тусламжийн эхний хэсэг болох нийт 73 сая 800 мянган төгрөгийн өртөг бүхий 60 ширхэг айркондешнийг  Монгол Улсын Ерөнхий  сайдын захирамжаар Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил, Эрүүл мэндийн сайдад шилжүүлэн өгснөөр 30 эмнэлгийн байгууллагуудад  очихоор  болов.

Энэхүү айркондишныг эрчимт эмчилгээ сэхээн амьдруулах тасаг, лабораториуд болон температур шаардсан тоног төхөөрөмжтэй өрөөнүүдэд байршуулахаар болж эмнэлгүүдэд хуваарилан өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35134
0 эможи
keyboard_arrow_up