Өнөөдөр элэгний өвчнийг оношлох эрхийн бичиг олгоно

2016 оны 7 сарын 28

Өнөөдөр “Дэлхийн хепатитын өдөр” тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан "Оном" сангаас "Элэг бүтэн Монгол" нээлттэй өдөрлөгийн хүрээнд элэгний өвчлөлийн эсрэг цогц үйлчилгээг иргэдэд үзүүлэх арга хэмжээг өнөөдөр Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна.

 

Монгол Улсад элэгний В, С вирусын халдвартай 750 мянган хүн байдаг байна. Тодруулбал, В вирусын халдвартай 300 мянга, С вирусын халдвартай 450 мянган хүн бий гэх тооцоог  "Оном" сангаас гаргажээ . Үүнээс С вирусын архаг халдвартай 150 мянган хүн, В вирусын дан халдвартай 65 мянган хүн байдаг. Мөн элэгний хавдраар нас барсан иргэдийнхээ тоогоор Лаос, Египет, Вьетнам зэрэг улсаас 2-3 дахин их буюу дэлхийн дунджаас найм дахин их гэсэн үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байгаа аж.

Тиймээс “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2020 он гэхэд С вирустэй 150 мянга, В вирустэй 65 мянган хүнийг бүрэн эмчлэх зорилго тавьсан. Энэ хүрээнд өнгөрсөн хугацаанд элэгний В, С вирусын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмүүдийг оруулж, иргэдийн гар дээр хөнгөлөлттэйгөөр олгож, өвчтөнүүдийн бие эхнээсээ илааршиж эхэлсэн байна.

Хөтөлбөр хэрэгжүүлсэн хугацаанд элэгний В вирусын эсрэг таван эмийг эрүүл мэндийн даатгалаас иргэдэд хямдралтай олгох боломжийг бүрдүүлжээ. Элэгний вирусийн эсрэг үйлчилгээтэй Ламивудин, Тенофовир, Телбивудин, Рибавирин, Интерферон гэх таван нэр төрлийн эмийг иргэд 80 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр эмийн сангуудаас авч байна. Мөн элэгний С вирусын эсрэг “Харвони” эмийг оруулж, иргэд эхнээсээ бие нь сайжирч эхэлсэн гэдгийг хэллээ.

Үүнээс гадна элэгний С вирусын эсрэг “Харвони” эмтэй адил үйлчилгээтэй хэд хэдэн эмийг Энэтхэг улсаас Монголд оруулж ирсэн. Тэгвэл Энэтхэг улсад үйлдвэрлэгдсэн "Ледвир", "Ледифос", "Вирпас", "Хепсинат" эмүүд “Харвони” эмээс 600-аад мянган төгрөгөө хямд боловч яг ижил үйлчилгээтэй, баталгаатай гэдгийг хөтөлбөрийг санаачлагчид онцолж байв.

Өнөөдөр 10.00 цагаас эхлэх "Элэг бүтэн Монгол" нээлттэй өдөрлөгийн үеэр элэгний өвчлөлийн чиглэлээр мэргэжсэн эмч, мэргэжилтнүүд иргэдэд В, С вирусын эм, эмчилгээ, шинжилгээний талаар мэдээлэл зөвлөгөө өгч, элэгний вирусын эмчилгээний нэг цэгийн үйлчилгээний төв ажиллуулахаар болжээ. Мөн иргэд эрүүл мэндийн даатгалын мөнгөө хэрхэн буцааж авах, групп тогтоолгох, өвчинтэйгээ хэрхэн тэмцэх, элэгний эмчилгээний үнэ өртөг, худалдаж буй байршил зэрэг бүх талын мэдээлэл зөвлөгөөг иргэдэд өгөх аж.

Харин 12.00 цагт өдөрлөгийн албан ёсны нээлтийн арга хэмжээ Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болох юм. Нээлтийн дараа Элэгний төвийн эмчид үзүүлж, зөвлөгөө авах 500 ширхэг эрхийн бичиг, мөн элэгний вирустэй өвчтөнд нэн шаардлагатай шинжилгээ болох Фиброскан оношлогоонд хөнгөлөлттэй хамрагдах 1000 ширхэг эрхийн бичгийг иргэдэд үнэ төлбөргүй тараах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34953
0 эможи
keyboard_arrow_up