"Тамхины татварыг нэмэгдүүлэх замаар хэрэглээг бууруулах боломж" сэдэвт хэлэлцүүлэг болно

2014 оны 5 сарын 26

рүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв болон Нийслэлийн эрүүл мэндийн газрууд хамтран “Тамхины татварыг нэмэгдүүлэх замаар хэрэглээг бууруулах боломж” сэдэвт хэлэлцүүлгийг даваа гарагт буюу 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 14-17 цагт Төрийн ордны Иргэний танхимд зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн дэд сайд Ж. Амарсанаа, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др. Су Нюунт-У болон мэргэжлийн бусад хүмүүс оролцоно. 

Манай улсад 2013 онд явуулсан Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалтын судалгаагаар тамхины хэрэглээ хот суурин газрын хүн амын- 29 хувь, хөдөөгийн хүн амын - 25.4 хувь, хот суурин газрын эмэгтэйчүүдийн 8.6 хувь тамхи хэрэглэдэг нь хөдөөгийн эмэгтэйчүүдээс бараг 4 дахин их байгаа нь тогтоогдсон байна.

2013 онд явуулсан Дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаагаар сурагчдын 22.0 хувь тамхи татаж үзсэн байна. Тамхи татаж үзсэн нийт сурагчдын 61.4 хувь нь 14 наснаасаа өмнө тамхи татаж үзсэн байжээ. Үүнд эрэгтэй сурагчид эмэгтэй сурагчдаас илүү (65.4%), хөдөөгийн сурагчид (62.7) хотын сурагчдаас (60.3) хувь илүү байв.

Ажлын байранд дам тамхидалтад өртөх байдал нийт хүн амын дунд - 25.5 хувь , үүнээс эрэгтэйчүүдийн 31.9 хувь нь ажлын байрандаа дам тамхидалтад өртөж байна.

Манай улсад тамхинаас үүдэлтэй өвчин эмгэг хүн амын өвчлөл, нас баралтын үндсэн шалтгаан болж, сүүлийн 10 жилд зүрх судасны эмгэгээр нас барах явдал 2 дахин нэмэгдэж, нас барж байгаа 3 хүн тутмын нэг нь зүрх судасны эмгэг, 5 хүн тутмын нэг нь хавдрын улмаас эндэж байгаа гэсэн судалгаа байдаг аж.

Мэргэжилтнүүдийн зүгээс татварыг нэмэгдүүлэх замаар тамхины хэрэглээг бууруулж олон хүний амь насыг аврах боломжтой, хамгийн үр дүнтэй арга хэмээн үзэж байгаа юм. Тодруулбал,

 - Тамхины хэрэглээг бууруулах хамгийн үр дүнтэй арга бол тамхины эрэлт хэрэгцээг бууруулах юм.

 - Тамхины эрэлт хэрэгцээг бууруулах хамгийн үр дүнтэй эдийн засгийн хэмнэлттэй арга бол тамхины татварыг нэмэгдүүлэх явдал.

 - Тамхины үнэ өсөхөд үнийн хэлбэлзэлд мэдрэг байдаг хүүхэд залуучуудын тамхины хэрэглээ эрс буурах боломжтой.

 - Тамхины өндөр үнэ нь тамхинаас гарахад дэмжлэг болж тамхинд орох явдлыг эрс бууруулдаг байна

 -  Хайрцаг тамхины үнийг 10%-оор нэмэгдүүлэхэд хэрэглээ өндөр хөгжилтэй орнуудад 4%- иар, бага, дунд орлоготой хөгжиж буй орнуудад 8%-иар тус тус буурдаг байна.

 - ДЭМБ-ийн Тамхины хяналтын суурь конвенцийн 6-р зүйлд: “Тамхины эрэлт хэрэгцээг бууруулах татвар ба үнийн арга хэмжээ“ нь засгийн газрууд татвар үнийн бодлогоор дамжуулан үндэсний эрүүл мэндийн зорилтуудад хүрэхэд хувь нэмэр оруулах боломжтой гэж дурьджээ.

 Харин тамхины татварыг нэмэгдүүлэхийг эрүүл мэндийн ач холбогдол нь:

 • Тамхины татварыг нэмэгдүүлснээр хүн ам, ялангуяа хүүхэд залуучуудын тамхины хэрэглээ буурна.

 • Тамхины хэрэглээ буурснаар дараах үр дүнд хүрнэ. Үүнд:

 – тамхинаас үүдэлтэй 40 гаруй өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

 – Тамхи татдаггүй олон хун дам тамхины утаанд өртөж хордохоос хамгаалагдана.

 – Ажиллагсдын хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэнэ.

 – Тамхинаас үүдэлтэй өвчлөл, цаг бусын нас баралт буурч хүний хөгжил, улс орны эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ.

alt

Мөн тамхины татварыг нэмэгдүүлэх нь улсын төсвийг нэмэгдүүлэх найдвартай эх үүсвэр болохыг ч мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Тамхины татварын орлого нь улсын төсвийн бусад эх үүсвэртэй харьцуулахад өөрчлөлт багатай, урьдчилан таамаглаж болох найдвартай орлого юм.

Тухайлбал, хүн амын орлогын албан татвар болон аж ахуйн нэгжийн албан татварын орлогууд нь жил бүр хэлбэлздэг бөгөөд эдийн засгийн хямралтай үед даган өөрчлөгдөж улс орны эдийн засгийг доош нь татдаг. Тамхины татварын орлого нэг жилд эрс унах явдал бараг байдаггүй. Учир нь тамхины донтуулах үйлчилгээнээс хамаардаг байна. Тамхины хяналтын цогц арга хэмжээ нь тухайн улсын тамхины хэрэглээг жил бүр 1-2 хувиар бууруулдаг хэдий ч орлого маш бага хэмжээгээр буурдаг. Учир нь архаг тамхичид ихэнх тамхийг хэрэглэж ихэнх татварыг төлдөг ажээ.

 “Тамхины татварыг нэмэгдүүлэх замаар хэрэглээг бууруулах боломж” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулагчид тамхины татварыг нэмэгдүүлэх үндэслэлдээ,

 - Манай нийт хүн амын тамхины хэрэглээ төдийлөн буурахгүй байна.

 - Хүүхэд залуучуудын тамхины хэрэглээ нэмэгдэх хандлагатай байна.

 - Тамхинаас үүдэлтэй өвчлөл нас баралт нэмэгдсээр байна.

 - Тамхины татвар бага байна.

 - Тамхины татварыг нэмэгдүүлэх замаар хэрэглээг бууруулах, өвчлөл нас баралтаас сэргийлэх, төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломж байна хэмээн дурьджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3462
0 эможи
keyboard_arrow_up