Нийслэлийн өргөө амаржих газарт 18.2 сая төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмж бэлэглэлээ

2016 оны 6 сарын 02

Дутуу болон хүнд өвчлөлтэй нярайг улсдаа ганц байх ЭХЭМҮТ-д хүлээн авч эмчилдэг байсан бол Нийслэлийн өргөө амаржих газарт барилгын өргөтгөл хийснээр нярайн эмгэг эмчлэх хэсгийг шинээр байгуулсан. Гэвч энд хэрэгтэй тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангалтгүйгээс шалтгаалж халдвар дамжих, нярай эндэх гэх мэт эрсдлийг нэмэгдүүлж байсан. Тэгвэл эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор “Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй” ТББ-аас Нийслэлийн өргөө амаржих газрын хамт олонд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг бэлэглэлээ. Энэхүү төхөөрөмжүүдэд зургаан ширхэг Фото эмчилгээний аппарат, 2 ширхэг шарлалт хэмжих билиметр аппарат зэрэг багтаж байгаа юм.

Тус Амаржих Газарт жилд дунджаар 16 мянган эх амарждаг байна. Хэвтэн эмчлүүлж байгаа нярайн өвчлөлөөр нь авч үзвэл нярайн шарлалт хүндэрч ирэх нь байнга ихсэж байна.
Нярайн шарлалтыг эмчлэх Фото эмчилгээний ЛЕД аппарат 30 байх ёстойгоос 7 ширхэг, шарлалтыг хэмжих аппарат 4 байх ёстойгоос 1 ширхэг байсан нь эмчилгээ үйлчилгээг хүртээмжтэй хүргэх боломжыг хязгаарлаж байжээ.

Монгол хүүхдүүд Эх орондоо эрүүл чийрэг өсөн торних боломжийг нэмэгдүүлэхэд туслах зорилготой байгуулагдсан “Эрүүл Үрс-Гэрэлт Ирээдүй” ТББ нь сайн санаат дэмжигчдийнхээ хүчээр 7 дахь төслөө амжилттай хэрэгжүүлж байгаа нь энэ.  Фото эмчилгээний аппаратны хүртээмж нэмэгдсэнээр нярайн эмгэг шарлалтын хүндрэлээс үүдэлтэй цус харвалт болон тархины саажилтаас сэргийлэх ач холбогдолтой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34170
0 эможи
keyboard_arrow_up