Улаанбурханы вакцин тарих хугацааг сунгаагүй

2016 оны 5 сарын 25

Нэмэлт дархлаажуулалт энэ сарын 12-ны өдрөөс эхэлсэн бөгөөд товлосон хугацаа өнөөдөр дуусч байгаа юм. Гэвч өчигдрийн байдлаар улсын хэмжээнд нэмэлт дархлаажуулалтад хамрагдах ёстой нийт залуусын 74 хувь нь буюу 466 мянган иргэн хамрагджээ.

Нийслэлийн тухайд вакцинд хамрагдах ёстой нийт залуусын 50 хувь нь амьдарч байгаа юм. Тодруулбал, албан ёсоор оршин сууж буй 306 мянган залуу, түүнчлэн хөдөө орон нутгаас ирж суралцаж буй харьяаллын бус 70 мянган иргэн вакцинд хамрагдах ёстой аж. Харин өчигдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт залуусын 76 хувь нь хамрагдсан байгаа юм. Энэ талаар ХӨСҮТ-ийн албаны хүнээс тодруулахад "Одоогийн байдлаар албан ёсоор сунгуулаагүй байна. Тиймээс өнөөдөр Улаанбурханы вакцин хийх сүүлийн өдөр юм. Залуусыг өнөөдөртөө багтаж вакциндаа хамрагдахыг уриалж байна. Харин вакциндаа хамрагдаагүй тохиолдолд 20-30 мянган төгрөгөөр торгохыг анхааруулж байна." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33794
0 эможи
keyboard_arrow_up