Улаанбурханы талаар Хэн,Юу хэлэв?

2016 оны 5 сарын 25

Улаанбурхан өвчнөөр өвчлөгчдийн дийлэнх нь 18-30 насны иргэд байгаатай холбогдуулан энэ насны иргэдэд улаанбурханы вакциныг хийж буй.

 

Энэ сарын 12-ноос эхэлсэн дархлаажуулалт 14 хоног үргэлжлэх ёстой байсан ч хугацааг зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэл сунгажээ. Учир нь дархлаажуулалтын хугацаа дуусах  дөхөөд байхад вакцинд хамрагдах насны иргэдийн 76 хувь нь хамрагдсан бөгөөд олон иргэн хамруулахын тулд хугацааг нь сунгасан аж. Тэгвэл улаанбурхантай холбоотой хэн, юу хэлснийг хүргэж байна.

Шадар сайд Ц.Оюунбаатар: Улаанбурхан өвчний тархалт буурч, ЭМ-ийн салбарт сахилга хариуцлага дээшилж байна

“Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа” уриан доор улаанбурхан-улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг тавдугаар сарын 12-ноос эхэлсэн. Урьдчилан сэргийлэх вацкинд хамрагдсан байдал одоогоор 52,1% хувьтай байна. Дархлаажуулалтын түр цэгийг 900 газарт, нүүдлийн 300 цэгийг богино хугацаанд байгууллаа. Улсын хэмжээнд 324.944 хүн дархлаажуулалтад хамруулаад байгаагаас аймгуудын хэмжээнд 55,2 хувь, нийслэлийн хэмжээнд 48,9 хувьтай байна. Тэгэхээр вакцинжуулалтын үр дүнд өвчний тархалт зохих төвшинд буурч байна гэсэн үг.

Би дээр хэлсэн. Өмнөх долоо хоногтой харьцуулахад 16 хувиар буурсан. Бууралттай байгаа. Одоо вакцинжуулалтыг эрчимтэй хийж, нийтийг хамарч чадвал өвчний дэгдэлт зогсоно гэж манай болон олон улсын мэргэжилтнүүд хэлээд байгаа юм. 

ХӨСҮТ-ийн эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаа:  Улаанбурханы нэмэлт вакцинжуулалтын аян энэ сарын 25 буюу маргааш хүртэл үргэлжлэнэ. Бид вакцинжуулалтын хугацааг сунгах эсэх талаар ярилцаж байна. Маргааш хариу нь гарна.

"Сонгдо" эмнэлгийн захирал Б.Болдсайхан: Хүүхдээ аль болох эрүүл чийрэг сэргэлэн цовоо өсгөх нь зөв

Залуу насаа улаан бурхантай хүүхэд эмчлэхэд багагүй үрснийх хэдэн хүүхдэд ч болтугай тус болж мэднэ гээд хэдэн юм бичье. Улаан бурхан бол хүний түүхэн дэх хамгийн аюулт тахлын нэг мөн. Энэ өвчин агаар дусал, биеийн шингэн, гар, ахуйгаар ч дамжина.

Нийт хүн амын 70-90 хувийг ч өвчлүүлж чаддаг их төлөв хүүхэд өвдөнө. Гэхдээ зургаан сараас хойш, ялангуяа 9-12 сараас хойш эхийн дархлаагаар дамжуулан хамгаалах антибоди дууссанаас хойш энэ өвчнөөр өвчилдөг.  Тийм учир вакциныг 9-12 сараас хойш мөн 4-6 насанд давтан хийдэг. Хожуу ч гурав дахь давталт хийх нь бас бий.

Энэ вирусийг устгах эм хаана ч байхгүй, мөд бий болох ч үгүй байх. Тэгэхээр хүүхдээ аль болох эрүүл чийрэг сэргэлэн цовоо өсгөх нь зөв.

Баянгол дүүргийн 11 дүгээр хороон өрхийн эмч Б.Оюунжаргал: Иргэдийн 10-20 хувь нь вакцинд хамрагдах дургүй байсан

Одоо завгүй байна. Дараа хийлгэе. “Ер нь наад вакциныг чинь хийлгэхгүй ч байж болох юм билээ”, “Улаанбурханы халдвар намжсан биздээ” гэх тайлбарыг хэлж байсан. Иргэдийн 10-20 хувь нь вакциндаа хамрагдах дургүй байсан. Өнөөдрийн байдлаар вакцинд хамрагдах насны иргэдийн 85 хувь нь вакцинаа хийлгэсэн байна. Вакцин хийх өдөр дуусах дөхөж байгаа тул иргэд өчигдөр болон өнөөдрөөс вакциндаа идэвхтэй хамрагдаж байна. Эхний өдрүүдэд иргэдийн идэвх сул байсан. Тиймээс бид албан байгууллага болон айлуудаар явж, иргэдийг вакцинд хамруулах ажлыг хийсэн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33791
0 эможи
keyboard_arrow_up