А аминдэмийг хөхүүл эхчүүдэд уулгана
“Чинван импэкс” ХХК-аас 18.0 сая төгрөгийн үнэ бүхий А аминдэмийг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд буцалтгүй тусламж болгон Эрүүл мэнд, спортын яаманд хүлээлгэн өгсөн.
Хандивласан 12000 олон улсын нэгж тунтай, тус бүрдээ 50 ширхэгтэй, 5000 хайрцаг А аминдэмийг Нийслэлийн эрүүл мэндийн газарт хүлээлгэн өгсөн бөгөөд уг аминдэмийг нийслэлийн амаржих газруудад хөхүүл эхчүүдэд 5 дугаар сардаа багтаан уулгах шийдвэр гаргасан юм.
Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаас уг компанид талархал илэрхийлж, албан бичиг хүргүүлсэн. Энэ бичигт "Улс оронд улаан бурхан өвчний дэгдэлт их байгаа өнөө үед мөн хөхүүл эмэгтэй, бага насны хүүхдэд чиглэсэн А аминдэмжүүлэлтийн аяныг дэмжин өндөр тунт А аминдэмийг тус яаманд хандивласныг хүлээн авч, гүн талархал илэрхийлье гэжээ.