Эрүүл ахуйн тухай хууль бүрэн хэрэгжвэл, эрүүл аюулгүй орчинд амьдрахыг С.Ламбаа сайд онцлов

2016 оны 5 сарын 23

 1998 онд батлагдсан Ариун цэврийн тухай хууль нь Эрүүл ахуйн тухай хууль нэртэйгээр шинэчлэн найруулагдаж энэ оны 2 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд байгаа билээ.

     Уг хуулийг сурталчлах арга хэмжээг өнөөдөр зохион байгуулж, хуулийг боловсруулж, батлуулах үе үеийн ажлын хэсэгт ажиллаж байсан ажиллагсадыг  Эрүүл мэнд, спртын сайд С.Ламбаа хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүллээ.

 

       Сайд хэлэхдээ  өнөө үед хотжилт  бүтээн байгуулалт үйлдвэржилт технологийн  дэвшитэд суурилсан хөгжил өсөн нэмэгджэ байгаа өнөөгийн нөхцөлд нийгмийн хэрэгцээ шаардлагаар энэ хуулийг боловсруулсан. Энэ хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаснаар хүний эрүүл, аюулгүй орчинд  амьдрах таатай орчин нөхцөл бүрдэх болно. Бид одоо хуулиа иргэдэд төдийгүй бүх бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад сурталчилж, хуулийн хэрэгжилтийг бүх түвшиндээ хангах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах томоохон хариуцлага  үлдэж байна хэмээн онцолсон юм.

    Энэ үеэр “Эрүүл ахуйн тухай” хууль боловсруулж, батлуулан Монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүрээлэн байгаа орчны хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулах, арилгах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий хүмүүст талархаж өргөмжлөл гардуулав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33630
0 эможи
keyboard_arrow_up