Дархлаажуулалт 20 гаруй хувьтай байна

2016 оны 5 сарын 20

Улсын хэмжээнд "Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа" уриан дор Улаанбурхан-улаануудын эсрэг вакцинжуулалт Баян-Өлгий аймгийн хэмжээнд явагдаж байна. Энэ сарын 18-ны байдлаар 20 гаруй хувьтай байгаа юм.

Вакцинжуулдаг эмч нар өнөөдөр Буянт сумын Өмнөгол, Шарнуур, Хөх эрэг гурван багийн төв дээр ажиллаж байна. 19500 хүнд үнэ төлбөргүй хийгдэх найдвартай вакцин тус аймагт ирсэн байна.

Вакцинжуулалт тавдугаар сарын 12-ны өдрөөс эхэлсэн. Улаан бурханаар өвчлөгч нийт хүмүүсийн тавин хувийг энэ насны хүмүүс эзэлж байгаа тул 18-30 насны хүмүүсийг уг арга хэмжээнд хамруулж байна.

Өрхийн эмнэлгүүд энэхүү вакциныг тарихдаа хүн бүрийг овог нэр, регисрийн дугаараар бүртгэж, эмчийн үзлэгт оруулж, дархлаажуулах эсэхийг шийдэж, вакцин тарьсны дараа зүүн гарын чигчий хүруунд тэмдэглэгээ хийж,  хяналт тавьж ажиллаж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33546
0 эможи
keyboard_arrow_up