Вакцин хийлгэснээс хойш сарын дараа жирэмслэх заалттай
Улаанбурхан өвчнөөр өвчлөгсдийн 50-иас илүү хувь нь 18-30 насны иргэд байгаатай холбогдуулан манай улс НҮБ-ын Хүүхдийн сангаас 624 мянган тун вакциныг 948.3 сая төгрөгөөр захиалсан авсан билээ. Тус вакцин нь энэ сарын 10-ны өдөр ирсэн бөгөөд орон даяар 18-30 насны иргэдийг вакцинжуулах аян энэ сарын 12-ноос эхэлсэн. Тодруулбал, “Улаанбурханы эсрэг хамтдаа” уриатай тус нэмэлт вакцинжуулалтад 1986-1998 онд төрсөн иргэд хамрагдах юм.
“Улаанбурханы эсрэг хамтдаа” уриатай тус нэмэлт вакцинжуулалтад 1986-1998 онд төрсөн иргэд хамрагдах юм.
Харин энэ насны жирэмсэн эмэгтэйчүүд вакцин хамрагдахгүй бөгөөд та тус вакцин хийлгэснээс хойш сарын дараа жирэмслэх заалттай юм байна. Түүнчлэн таныг вакцин хийлгэхээр очиход эмчийн үзлэгт хамруулах бөгөөд бүсгүйчүүдээс “Улаанбурхан-Улаанууд өвчний эсрэг вакцин хийлгэх зөвшөөрлийн хуудас”-тай танилцаж, “зөвшөөрсөн” гарын үсэг зурсны дараа вакцин хийх аж. Тодруулбал, та тус хуудсан дээр байх “Би жирэмсэн биш”, “Вакцин хийлгэснээс хойш нэг сарын дараа жирэмслэнэ” гэх зүйлсийг гарын үсгээр баталгаажуулах юм байна.