Дархлаажуулалтын явуулын цэг томоохон зах, хил дээр ажиллаж байна

2016 оны 5 сарын 18

Улаанбурхан өвчний эсрэг дархжаалуулалтын аян улс орон даяар өрнөж буй. Энэ удаад 18-35 насны бүх иргэдийг нэмэлт дархлаажуултад хамруулж, вакцин тарьж байгаа юм.

Нийслэлийн хэмжээнд одоогоор явуулын, түр, байнгын гэсэн 930 цэг ажиллаж байна. Мөн өчигдрөөс Дүнжингарав, Нарантуул худалдааны төв болон Замын-Үүд дэх Гаалийн газарт явуулын цэг ажиллаж эхэлжээ.

    Дүнжингарав, Нарантуул зах болон Замын-Үүд дэх Гаалийн газарт явуулын цэг ажиллаж эхэлжээ.

Үүний зэрэгцээ томоохон байгууллага, ААН-үүдэд явуулын цэг очиж, ажилтнуудыг вакцинд нь хамруулж байгаа аж. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд вакцинд хамрагдалт 35 хувьтай байгаа талаар ХӨСҮТ-өөс мэдээлж байна.

Дархлаажуулалтын ажилд тусгайлан бэлтгэгдсэн 1200 эмч, 350 сувилагч болон АШУҮС-ийн 550 оюутан, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн эмч нар  ажиллаж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33431
0 эможи
keyboard_arrow_up