Аглуу & Бооёо "НАЙЗУУД" цоо шинэ ИНЭЭДМИЙН энтертаймент ШОУ тоглолт

2016 оны 5 сарын 17

УДЭТ: Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан С. Михалков "Бардам туулай"  мюзикл инээдмийн жүжиг энэ сарын 30-нд 11.00 цагт Т. Габбе "Үнсгэлжин" инээдмийн жүжиг энэ сарын 31-нд 11.00 цагт  Д. Содномдорж "Норовын намтар" мюзикл жүжиг зургадугаар сарын 1-нд 11.00-14.00 цагт тоглоно.

"ТЭНГИС КИНО" ТЕАТР: "Алтан хальс олон улсын андерграунд кино наадам" сүүлчийн удаа энэ сарын 21-22-нд зохион байгуулагдана.

УДЭТ: Ж. Верди "Трубадур" дуурь энэ сарын 21,22-нд 17.00 цагт Л. Делиб "Цэнхэр нүдэн бүсгүй" балет энэ сарын 28,29-нд 17.00 цагт тоглоно.

ONE EVENT HALL: "Үнсье", "Хөөрхөн бурмаа", "Илчилж амжаагүй хайр", "Хайраа олсон" зэрэг уран бүтээлийн эзэн "Дурсамж хамталгийн "Илчилж амжаагүй хайр" хоёр дахь бие даасан тоглолт ирэх сарын 3-нд 19.00 цагт болно. 

"BLUE MOON" АРТ ГАЛЕРЕЙ: Зураач Э. Гансүхийн "Увдис" бие даасан  уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 16-25-нд дэлгэгдэнэ.

АРХИТЕКТОР РЕСТОРАН: "UB Comedy" клубын хоёр дахь тоглолт энэ сарын 20-нд 19.30 цагт болно. Инээд хөөрөөр дүүрэн үдшийг өнгөрүүлээрэй.

МИШЭЭЛ ЭКСПО: Эх үрсийн баяр & Зуны гоёлын нэгдсэн үзэсгэлэн худалдаа энэ сарын 21-22- нд 10.00-19.00 цагт болно. Үзэсгэлэн худалдаанд хүүхдийн хувьцас, тоглоом, бэлэг, гэр бүлийн гишүүдийн бэлэн хувцас зэрэг дэлгэнэ.

976 АРТ ГАЛЕРЕЙ: Д. Баярцэцэгийн зураасан зургийн "Мод II tree" бие даасан үзэсгэлэн энэ сарын 21-нд 14.00 цагт нээлтээ хийнэ.

UB PALACE: "Нэг цэцэг-нэг амьдрал " нэртэй хандивын тоглолтод Монголын рок поп, нийтийн дуучид нэгджээ. Хамтарсан тоглолт маргааш 19.00 цагт болно.

 МҮЭСТ:  Аглуу & Бооёо "НАЙЗУУД" цоо шинэ ИНЭЭДМИЙН энтертаймент ШОУ тоглолт энэ сарын 6наас  өдөр бүр 19 цагт тоглоно. 

ТТО: Мөрөөдлийн театрын шинэ уран бүтээл "ХАЙРЫГ ГЭРЧИЛ" драмын жүжиг энэ сарын 20-н хүртэл  Тусгаар тогтнолын ордонд тоглоно.
Зохиолч: Монгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн Ш.Гүрбазар

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33359
0 эможи
keyboard_arrow_up