М.Тунсаг: 900 газарт дархлаажуулалтын түр цэг, 300 гаруй нүүдлийн цэг байгуулан ажиллаж байна
Улаанбурханы дэгдэлт 2015 оны хавраас эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар энэ өвчний улмаас 105 хүн нас бараад байна. Тус өвчний вакцин хийлгээгүй, дархлаажуулалтад хамрагдах нас нь болоогүй болон вакцинд хамрагдсан ч дархлаа сул байгаа иргэд улаанбурхан өвчний халдвар авсан тохиолдолд өвчин хүндэрч байна.
Үүнтэй холбогдуулан 18-30 насны 600 мянга гаруй иргэнд улаанбурханы вакцин үнэ төлбөргүй хийхээр болсон. Уг дархлаажуулалтад улсын төсвөөс 943 сая 500 мянган төгрөг зарцуулж байгаа бөгөөд вакцинжуулалтын ажил өнөөдрөөс эхлэн 14 хоногийн турш эх орон даяар хийгдэх юм байна.
Үүнтэй холбогдуулан 18-30 насны 600 мянга гаруй иргэнд улаанбурханы вакцин үнэ төлбөргүй хийхээр болсон. Уг дархлаажуулалтад улсын төсвөөс 943 сая 500 мянган төгрөг зарцуулж байгаа бөгөөд вакцинжуулалтын ажил маргаашаас эхлэн 14 хоногийн турш эх орон даяар хийгдэнэ. - See more at: http://www.wikimon.mn/content/68439.shtml#sthash.WokyyJ84.dpuf
Тэгвэл энэ талаар ХӨСҮТ-ийн эмчилгээ хариуцсан дэд захирал М.Тунсагаас тодруулахад "НҮБ-ын Хүүхдийн сангаас Улаанбурхан-Улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалт хийх 627,500 хүн/тун вакциныг хүлээж авлаа. Эдгээр вакциныг 18-30 насныханд өнөөдрөөс хийж эхэлсэн. Одоогийн байдлаар 900 газарт дархлаажуулалтын түр цэг, 300 гаруй нүүдлийн цэг байгуулан дархлаажуулах ажлыг эхлүүлсэн. Мөн ажиллах хүч болсон 1,200 эмч, 350 сувилагчийг бэлтгэн сургалтад хамруулсан. Үүнээс гадна манай төвд ч гэсэн Улаанбурханы вакцинийг өнөөдрөөс эхлэн үнэ төлбөргүй хийж байгаа." гэсэн юм. Иймээс 18-30 насны залуучуудыг Улаанбурханы эсрэг дархлаажуулалтанд хамрагдахыг уриалж байна.