18-30 насныхан вакцинд хамрагдаж эхэллээ

2016 оны 5 сарын 12

18-30 насны оюутан залуус өнөөдрөөс эхлэн улаанбурханы нэмэлт вакцинжуулалтад хамрагдах билээ. Тодруулбал, өнөөдрөөс эхлэн энэ сарын 25-ныг хүртэл вакцинжуулалт үргэлжлэх бөгөөд энэ насны жирэмсэн эмэгтэйчүүд вакцинд хамрагдаж болохгүйг ХӨСҮТ-ээс анхааруулсан.

    Энэ насны жирэмсэн эмэгтэйчүүд вакцинд хамрагдаж болохгүйг ХӨСҮТ-ээс анхааруулсан.

Тэгвэл энэ насны ажил эрхлэгчид нь тухайн байгууллага, сургуулиараа дамжуулан харьяа дархлаажуулалт хийх өрхийн эмнэлэг, төв дээр очиж сайн дураараа вакциндаа хамрагдах юм. Харин ажилгүй иргэд тухайн амьдарч буй газрынхаа харьяа дархлаажуулалт хийх Өрхийн эмнэлэгт очин вакциндаа хамрагдах хэрэгтэйг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албанаас хэллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33101
0 эможи
keyboard_arrow_up