18-30 насны залуус улаанбурханы вакцинжуулалтад заавал хамрагдаарай

2016 оны 5 сарын 11

Улаанбурхан өвчний нийт тохиолдлын дийлэнх нь 18-30 насны залуучууд байдаг аж. Сүүлийн үед улаанбурханы өвчлөл ихэсч байгаа нь нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог дээрх насны залуусыг дархлаажуулалтад хамрагдуулахад хүргээд байна. Иймд залуус улаанбурханы вакцинжуулалтад хамрагдахыг уриалж байгаа юм. Вакцинжуулалт маргаашаас эхэлнэ. Өөрт ойр байгаа өрх, сум, дүүргийн эмнэлэгт очиж дархлаажуулалтаа үнэ төлбөргүй хийлгүүлэх юм.

18-30 насны 600 мянга гаруй залуус байдаг байна. Дархлаажуулалт маргаашаас эхлэх бөгөөд 14 хоног үргэлжлэх юм. Нэмэлт дархлаажуулалтын хүрээнд хийх улаанбурхан өвчний эсрэг вакцины зардлыг Монгол Улсын Засгийн газраас гаргаж, НҮБ-ын Хүүхдийн сангийн шугамаар ханган нийлүүлэхээр болсон байна. Иймд залуусыг улаанбурхан өвчний эсрэг вакцинжуулалтад идэвхтэй оролцохыг ЭМСЯ, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ажилтнууд уриалж байна.   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33067
0 эможи
keyboard_arrow_up