Улаанбурханы эсрэг вакцинжуулалт маргааш орон даяар зэрэг эхэлнэ

2016 оны 5 сарын 11

Улаанбурхан өвчний эсрэг вакцин ирсэн талаар өнөөдөр холбогдох газруудаас нь албаны мэдээлэл хийлээ.

Улаанбурханы өвчлөл их байгаа энэ үед 18-30 насны залуусыг вакцинд заавал хамруулах шаардлагатай гэдгийг ХӨСҮТ болон мэргэжлийн эмч нар зөвлөж анхааруулсаар ирсэн. Түүнээс гадна уг өвчний вирусээр 70 гаруй бага насны хүүхэд эндсэн гэх мэдээлэл байгаа юм. Бага сартай хүүхдүүд уг өвчний халдвараар өвчилсөн эдгэрэхгүй байгаа шалтгаан нь улааны эсрэг буюу дархлаа сайжруулах вакцинд хамрагдах сар нь болоогүй, нас нь болсон ч вакцинаа хийлгэж амжаагүй болоод бага насандаа вакцин хийлгэсэн ч дархлаа нь суларсан хүүхэд, залуус улаанбурхны халдвараар ийнхүү өвчилж, өвчин нь хүндрэх тохиолдол ХӨСҮТ-д их бүртгэгдэх болжээ.

Иймээс улсын төсвөөс 943 сая 500 мянган төгрөг гарган 1986-1998 онуудад төрсөн 18-30 насны 600 мянга гаруй залуусд дархлаа сайжруулах вакцин үнэ төлбөргүй хийхээр болсон юм. Маргааш орон даяар улаанбурхны халдварыг намжаах, дарах зорилготой вакцинжуулалт нэгэн зэрэг эхэлж, энэ сарын 25-ны өдөр хүртэл буюу 14 хоног үргэлжилнэ. Ингээд вакцин заавал хийлгэх шаардлагатай 18-30 насныхан харьяалал харгалзахгүй, өөрт хамгийн ойрхон өрх, сумын эрүүл мэндийн төв, аймаг, дүүргийн эрүүл мэндийн төв, албан байгууллагууд эсвэл их, дээд сургуулиудад байрших дархлаажуулалтын түр цэгүүдэд очиж вакцинаа хийлгэх ёстой юм байна шүү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33063
0 эможи
keyboard_arrow_up