Халдварт саагийн гурванцэнт вакциныг хэрэглэхгүй

2016 оны 5 сарын 10

Халдварт сааг устгах төгсгөлийн шатны стратеги төлөвлөгөөний үндсэн үе шат болох саагийн эсрэг гурван цэнтээс хоёр цэнт вакцинд дэлхийн 197 орон шилжиж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллага Монгол Улсад халдварт саагийн гурван цэнт вакциныг хэрэглэхгүй болсныг баталгаажуулах хөндлөнгийн хяналтыг хийж гүйцэтгэсэн.

Энэхүү хөндлөнгийн хяналтад нийт дархлаажуулалтын нэгжийн 42 хувь буюу 219 нэгж хамрагдаж, баталгаажуулалтын тайланг Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага, Шилжилтийг баталгаажуулах үндэсний хороо, Халдварт өвчин судлалын үндэсний төвд хугацаанд нь хүлээлгэн өгч, тайлагналаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32945
0 эможи
keyboard_arrow_up