Нярай хүүхдийн дархлаажуулалтыг бямба гариг бүрт хийж байна

2016 оны 5 сарын 07

Өрхийн Эрүүл мэндийн төвөөс нэг хүртэлх насны хүүхдийг дуудлагын дагуу гэрээр үзэж, тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна “Товлолт дархлаажуулалт” хийх өдрийг долоо хоног бүрийн бямба гарагт  болгон шилжүүллээ гэж НЭМГ-аас мэдээлсэн.

Энэхүү тусламж үйлчилгээ нь энэ долоо хоногоос буюу өнөөдрөөс эхлэн ирэх долдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд үргэлжилнэ.

Товлолт дархлаажуулалтад хамрахаар дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн Эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж буй эрүүл хүүхдүүдийг халдвараас сэргийлэх үүднээс Засгийн газрын 220 дугаар тогтоолын дагуу “Товлолт дархлаажуулалт” хийх аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32849
0 эможи
keyboard_arrow_up