Улаанбурханаас хамгаалдаг А амин дэмийг өрхийн эмнэлгүүдээр өгч эхэллээ

2016 оны 5 сарын 07

Улаанбурхан өвчин хүндрэхээс сэргийлж байгаа ганц зүйл нь А амин дэм. Тиймээс хүүхэддээ А амин дэмээр баялаг хоол хүнс өгч байхыг эмч нар зөвлөж байна.

 

 Улаанбурхан өвчин хүндрэхээс сэргийлдэг өндөр тунт А амин дэмийг жил бүрийн тав, арваннэгдүгээр сард өрхийн эмнэлгүүдээр дамжуулан өгдөг. Үүнд зургаан сараас таван нас хүртлэх хүүхдүүд хамрагддаг байна. Зургаагаас нэг настай хүүхдэд 100 000 олон улсын нэгж тунтай (цэнхэр өнгөтэй), 12-59 сартай буюу нэг наснаас 4 нас 11 сар 29 хоногтой хүүхдэд 200 000 олон улсын нэгж тунтайг (улаан өнгөтэй) уулгадаг юм байна. А аминдэмийг хүүхдэд зургаан сарын зайтай уулгадаг байна. Өндөр тунтай А аминдэм нь зургаан сарын турш хүүхдийн биед хэрэгцээт А амин дэмийг хангаж байдаг аж. Хүүхэд төрсөн цагаасаа эхлэн эхийнхээ хөхний сүүнээс хэрэгцээт амин дэмээ авдаг. Харин зургаан сараас хойш хөхний сүүнд А аминдэмийн нийлэгжилт багасдаг учраас нэмэлтээр өгдөг байна. Улаанбурхан өвчин хүндрэхээс сэргийлж байгаа ганц зүйл нь А амин дэм аж. Тиймээс хүүхэддээ А амин дэмээр баялаг хоол хүнс өгч байхыг эмч нар зөвлөж байна. Мөн энэ сарын турш өрхийн эмнэлгээс олгох өндөр тунт А амин дэмийг хүүхдүүддээ эмчийн хяналтан дор уулгахыг санууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32848
0 эможи
keyboard_arrow_up