Эрдэмтэд хорт хавдрыг устгах шинэ антибиотик нээжээ

2016 оны 5 сарын 07

Оросын Иркутскийн их сургуулийн эрдэмтэд Германы эрдэмтэдтэй хамтарч өмнө нь огт илрүүлээгүй шинэ төрлийн антибиотикийг нээсэн байна. Энэхүү антибиотик нь хорт хавдар болон элдэв нян вирусыг устгах боломжтой гэж эрдэмтэд хэллээ.

 

Биологичид “энэхүү шинэ антибиотик нь мөөгөнцөр, амны идээт үрэвсэл зэргийг анагаах боломжтойн дээр хавдрын эстэй тэмцэх өндөр боломжтой гэж Иркутскийн Их сургуулийн хэвлэлийн төв мэдэгдлээ. Иркутскийн Их Сургуулийн эрдэмтэд 2014 оноос эхлэн Сибирийн агуйгаар антино-бактерийн шинэ төрлийг хайж эхэлсэн байна. Энэхүү шинэ нээлт нь Красноярск хотоос 130 орчим км-т оршдог Большая Орешная агуйгаас олджээ. “Бид агуйн нуураас 10 шинэ төрлийн антибиотикийг салгаж авсан. Ингээд бид тэдгээрийг бүгдийг нь шинжлээд илүү сайн шинжлэхийн тулд нэгийг нь сонгож авсан” гэж Иркутскийн Их Сургуулийн Биологийн судалгааны институтын ахлах судлаач Денис Аксёнов Грибанов хэлсэн байна.

Одоо эрдэмтэд энэ антибиотикийн найрлагыг бүрэн тодорхойлж, аливаа вирус, өвчний эсрэг хэр идэвхитэй байхыг судлахыг зорьж байна. Иркутскийн их сургуулийн эрдэмтдийн хэлж байгаагаар, энэхүү антибиотикийн хольц нь хорт хавдар болон элдэв нян вирусыг устгах боломжтой юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32846
0 эможи
keyboard_arrow_up