Нярай хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах тоног төхөөрөмжтэй боллоо
ЭМЯ-аас зарласан Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-3” төслийн хүрээнд сумдын эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлгийн нярай хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор 3 нэр төрлийн нийт 64 сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмжийг Дундговь аймгийн Эрүүл мэндийн газарт хүлээлгэн өглөө.
Эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг Монос фарм трейд ХХК-аас гүйцэтгэх гэрээний дагуу нийлүүлсэн. Аймгийн Эрүүл мэндийн газрын тоног төхөөрөмж хүлээн авах комисс тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүдийн бүрэн ажиллагааг шалган хүлээн авлаа. Хүлээн авсан тоног, төхөөрөмжүүд:
1. Нярайн дулаацуулагч-2
2. Нярайн амьсгалын аппарат -1
3. Дусал, тариа хийхэд венийн судас гэрэлтүүлэгч төхөөрөмж -5
Тоног төхөөрөмжийг ажиллуулах талаар эмнэлгийн 21 мэргжилтэнд арга зүйн зөвлөмж өгсөн байна.