Өнөөдрөөс эхлэн гурав хоногийн турш эрүүл мэндийн үйлчилгээ үнэ төлбөргүй үзүүлнэ

2016 оны 5 сарын 06

Орчин үед технологийн хурдтай хөгжлөөс үүдэн хүний биеийн дархлаа сулрах, иргэдийн эрүүл мэндийн мэдлэг дутсанаас халдварт болон халдварт бус өвчлөлд өртөх, эмийн зохисгүй хэрэглээ, буруу хооллолтоос архаг өвчлөлд өртөх зэрэг иргэдийн сэтгэл зовоосон  асуудлууд ихээр тулгарч байна. Өвчлөлөөс урдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсролыг иргэдэд олгох эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээ, мэдээллийг нэг дор олгох зорилгоор МҮЭСТО-ноос санаачлан Эрүүл мэнд, спортын яамтай хамтран хоёр дахь жилдээ  “Эрүүл урт наслалт” үзэсгэлэн, өдөрлөгийг зохион байгуулж байна. Үзэсгэлэн, өдөрлөг энэ сарын 6, 7, 8-ны өрүүдэд МҮЭСТО-ы үзэсгэлэнгийн танхимд болох юм. Өдөрлөгт эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 30 гаруй хувийн хэвшлийн байгууллага, компани, иргэд оролцож ажил үйлчилгээ, үйл ажиллагаа, болон бүтээгдэхүүнээ сурталчлан таниулан оролцох юм байна.

Үзэсгэлэн өдөрлөгт улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд, рашаан сувилал, уламжлалт эмчилгээ, бариа засал, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, эрүүл хооллолтын төвүүд, эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх бөөний төв зэрэг нийт 50 гаруй байгууллага, компани, хувь хүмүүс оролцож өөрийн бараа бүтээгдэхүүн, үйл ажиллагааны цогц мэдээллийг иргэд та бүхэнд хүргэнэ.

Үзэсгэлэн өдөрлөгт хүрэлцэн ирсэнээр эрүүл мэндийн боловсролдоо мэдээлэл авч, үзлэг оншлогоонд оролцож, зөвлөгөө, сургалтад үнэ төлбөргүй хамрагдаарай. Тодруулбал, зүрхний бичлэг, эхо оношлогоо, сахарын хэмжээ үзэхээс гадна өдөрлөгийн үеэр сэтгэлзүйн зөвлөгөөнөөс эхлээд бүх төрлийн эрүүл мэндийн зөвлөгөө өгөх юм байна.

Нэг.  Өдөрлөгийн өдрүүдэд улсын чанартай нэгдсэн эмнэлэг, клиник, эрүүл мэндийн хувийн хэвшлийн байгууллагууд иргэдэд  эрүүл  урт наслалтын чиглэлээр лекц,  сургалт, зөвлөгөө, үйлчилгээ / ЭХО, сахар, даралт г,м/ үзүүлж иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгож ажиллах ажээ.

Хоёр. 2016 оны 5-р сарын 6-нд, МҮЭ-ийн Соёлын Төв Ордон / Бага танхимд /

Д.Д

Цаг

Сэдэв

Зохион байгуулах газар

Сэдэв, Илтгэгч

  1.  

13.00-13.3 0

Хөдөлмөрийн  нөхцөлөөс хамаарсан

өвчлөлийн  талаар

Хөдөлмөрийн эрүүл мэндийн  судлалы н төв

Их эмч,  ЗОЛБОО

  1.  

13.30-14.00

  • Архинд донтох эмгэг, түүнээс сэргийлэх, эмчилгээ
  • Сэтгэл зүйн туслалцаа, зөвлөгөө, оношилгоо

СЭМҮТөв

СЭМҮТ-ийн наркологийн эмч

С. Мөнхтуяа

Сэтгэл зүйч Ш.Одончимэг

  1.  

14:00-15.00

Хорт хавдрын шалтгаан, эрсдэлт хүчин зүйлүүд,  Хавдраас сэргийлэх нь

ХӨСҮТ

магистр их эмч, Д. Алтанзаяа

  1.  

15.00-16.00

Чихрийн шижин өвчний хам шинж, урьдчилан сэргийлэх

Улсын Клиникийн 1-р эмнэлэг

Дотоод шүүрэл судлал, диабитын төвийн их эмч

С. Янжмаа

  1.  

16:00-16.30

Эрүүл насжилт,ахмадын  эрүүл мэндийн үйлчилгээ

 

Герентлогийн үндэсний төв

Их эмч    Б.Эрдэнэчимэг

  1.  

16:30-17.00

Анхны тэврэлт - Нярайн   тусламж , сувилгаа

 

Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төв

ЭХЭМТөвийн зөвлөх эмч

Гурав. 2015оны 4-р сарын 08-нд, МҮЭ-ийн Соёлын Төв Ордон / Бага танхимд / 

Д.Д

Цаг

Сэдэв

Зохион байгуулах газар

Илтгэгч

1.

10:00-13.00

Эмч нарт зориулсан  хөдөлмөрийн харилцаа, Хөдөлмөрийн хуулийн сургалт

ЭМАҮЭХолбоо

Б. Мягмар

2.

13.00-14.00

 

Дэлгэцэнд донтох эмгэг, түүнээс урьдчилан сэргийлэх нь

Наркологийн төв

АУ-ны магистр чанарын

албаны дарга Г. Даваасүрэн

3.

14.00-14.30

Бид хэрхэн хөгширдөг вэ

Герентлогийн үндэсний төв

Уламжлалын их эмч С.Базаррагчаа

4.

14.30-15.00

  • Зөв эрүүл хооллох тухай
  • Иог  дасгал хийх  ач холбогдол
  • Эрүүл хүнс  урт наслалт
  • Бусад

Эрүүл зөв хооллолтын  төвүүд

БАТ,БИБ

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32779
0 эможи
keyboard_arrow_up