Улаанбурхан өвчний эмчилгээнд зориулан 160 сая төгрөгийн тоног, төхөөрөмжийг нийлүүлжээ

2016 оны 5 сарын 04

Халдварт өвчин судлалын үндэсний төвд 350 сая төгрөгийн тоног, төхөөрөмж нийлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд эхний ээлжинд 50 хувийг нь нийлүүлээд байгаа талаар Эрүүл мэнд, спортын яамнаас мэдээллээ. Ингэснээр Халдварт өвчин судлалын үндэсний төвд хуваарьтай хөрөнгөөр эрчимт эмчилгээний тасгийн 10 орыг стандартын дагуу тоноглож эхэлсэн байна. Тухайлбал ХӨСҮТ, ЭХЭМҮТ болон аймаг, нийслэлийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт 400 гаруй сая төгрөгийн нэн шаардлагатай эмүүдийг хуваарилж, ХӨСҮТ-д дуслын шахуурга болон соруулагч, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, гал тогооны хэрэгсэл зэрэг 160 гаруй сая төгрөгийн тоног, төхөөрөмжийг нийлүүлжээ. Үүнээс гадна Улаанбурхан өвчний дэгдэлттэй холбоотойгоор уртасгасан цагаар ажилласан эмч, ажилтнуудын илүү цагийн хөлс, шатахууны зардал зэрэгт шаардагдах 912 сая төгрөгийг олгохоор болсон байна. Мөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл Эрүүл мэндийн даатгалын сангаас долоо төрлийн эм авахад шаардагдах 453 сая төгрөгийг шийджээ. Өвчний ерөнхий хандлага буурч байгаа боловч сэжигтэй тохиолдол өмнөх долоо хоногоос өссөн үзүүлэлттэй гарчээ. Улаанбурхан өвчин Орхон, Дархан-Уул, Архангай, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговь аймаг болон Улаанбаатар хотод тархалт өндөртэй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32677
0 эможи
keyboard_arrow_up