Ledvir ЭМ нэг курс нь 750 ам.долларын үнэтэй

2016 оны 5 сарын 02

Элэгний С вирус эмчлэх “Ledvir” Монголд орж ирлээ. Уг эм нь АНУ-ын “Mylan” компаний бүтээгдэхүүн бөгөөд “Harvoni” болон “Ledvir” бүтээгдэхүүн нь хоорондоо адил нэг лицензтэй юм байна. Монгол улсын эрүүл мэндийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж ирсэн үндэсний ууган байгууллагуудын нэг болох Монгол Эм Импэкс Концерн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Элэгний С вирүсгүй Монгол Улс” хөтөлбөрийг эхлүүлж дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрлэгчдийн эмчилгээний өндөр үр дүнтэй  дээрхи эмийг оруулж ирэх албан ёсны борлуулагчаар ажиллах аж.

Элэгний С вирусыг эмчлэх энэхүү эм нь 750 доллараар борлуулагдах эмийн сангуудаар худалдаалагдаж эхэлсэн байна. Тухайн эм нь С вирусыг 98-99 хувь эмчилдэг юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32512
0 эможи
keyboard_arrow_up