Улаанбурханы өвчлөлд тархвар зүйн судалгаа хийхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ

2016 оны 4 сарын 29

ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Доктор Су Нюунт-У-тай ЭМСЯ-ны Төрийн Нарийн Бичгийн дарга С.Ламбаа өнөөдөр уулзлаа.

С.Ламбаа дарга өнөөдрийн байдлаар улаанбурхны өвчлөл 30 хувиар буурч байгаа ч хүндрэл их, эндэгдэл буурахгүй байна.  Шаардлагатай бүх эмчилгээг үзүүлсээр байхад, вирус нь үхэлд хүргэж  эдгэрэлт удаан байгаа нь анхаарал татаж байна.

Тиймээс улаанбурхан  өвчний онцлогийн талаар тархвар зүйн нарийвчилсан судалгааг хийж, ХӨСҮТ-ийн Сэхээн амьдруулах эрчимт  эмчилгээний тасгийн эмч, ажилтнуудад  ДЭМБ-ын  тодорхой мэргэшсэн зөвлөхүүд  манай улсад ирж сургалт хийхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32459
0 эможи
keyboard_arrow_up