Элэгний С вирүсийг устгах асуудлаар дэлхийн элэг шилжүүлэн суулгах холбооны ерөнхийлөгчтэй ярилцлаа

2016 оны 4 сарын 29

Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа Дэлхийн Элэг шилжүүлэн суулгах   холбооны ерөнхийлөгч, доктор  Майкл Чарлтон, АНУ-ын  “Mylan Limited” компанийн Зүүн Өмнөд Азийг хариуцсан захирал  Четэн Бангера,  “Монгол Эм Импэкс” компанийн захирал н.Болормаа нарыг хүлээн авч уулзаж элэгний С вирүсийг эмчлэх Ledvir (Ledipasvir/Sofosbuvir) бүтээгдэхүүний  талаар ярилцлаа.

Элэгний С вирүсийг эмчлэх Ledvir эм нь АНУ-ын Mylan компаний бүтээгдэхүүн юм. Өөрөөр хэлбэл Harvoni болон Ledvir бүтээгдэхүүн нь хоорондоо адил  нэг лицензтэй эм аж. Mylan компани нь АНУ-ын “Gilead Sciences” компанитай технологи шилжүүлэх гэрээг 2014 оны 9 сард байгуулж уг гэрээний дагуу Gilead Sciences компани нь элэгний С вирусын эмчилгээний эмүүд болох ХАРВОНИ, СОВАЛДИ  эмийг АНУ-ын Mylan компаний Энэтхэг улс дахь  салбарт үйлдвэрлэх бүрэн эрхийг өгсөн  байна. Ledvir бүтээгдэхүүний үйлдвэрлэгч Mylan Pharmaceutical компаний хувьд 30,000 ажилтантай, 39 салбар үйлдвэртэй, дэлхийн 145 улсад эмийн бүтээгдэхүүн нийлүүлдэг, дэлхийн шилдэг компаниудын нэг юм.

 Монголын Улсын эрүүл мэндийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж ирсэн үндэсний ууган байгууллагуудын нэг болох Монгол Эм Импэкс Концерн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Элэгний С вирүсгүй Монгол Улс” хөтөлбөрийг эхлүүлж дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрлэгчдийн эмчилгээний өндөр үр дүнтэй  дээрхи эмийг оруулж ирэх албан ёсны борлуулагчаар ажиллах юм байна.

Энэхүү элэгний С вирүсийг эмчлэх  эм нь 750 доллараар  борлуулагдах бөгөөд,   Монгол дахь албан ёсны нээлтийн ажиллагаа өнөөдөр 16:30  Шангрила-д болно.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32419
0 эможи
keyboard_arrow_up