Эклернээс хордсон хүний тоо 128-д хүрлээ
2016 оны 4 сарын 28
Дөрөвдүгээр сарын 24-нд Халдварт өвчин судлалын үндэсний төвд "эклер" идсэнтэй холбоотой 32 хүн хандсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар эклернээс хордлого авсан хүмүүсийн тоо 128 болж, 79 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа тухай Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас мэдээллээ.
Тиймээс "Нью Свийт Фүүдс" ХХК-ийн эклер нэрийн бүтээгдэхүүнийг худалдан авсан иргэд хүнсэндээ хэрэглэхгүй байхыг анхааруулж байна. Хэрэв танд хоолны хордлогын хам шинж илэрсэн бол яаралтай ХӨСҮТ-д хандаарай.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
32368
0 эможи