Оросоос улаанбурхан өвчнийг анагаах аппаратууд илгээлээ
Сүүлийн өдрүүдэд улаанбурхан өвчний улмаас бяцхан багачууд амь насаа алдаж, энэ өвчнөөр олон хүүхэд халдварлаад байна. Олон эцэг, эхийн сэтгэлийг шаналгаж буй улаанбурхан өвчний эсрэг ОХУ-д сурч байгаа манай сонсогч нар дуу хоолойгоо нэгтгэн хандив цуглуулсан сайн үйлсийн мэдээ ирүүллээ.
ОХУ дахь Монголын оюутны холбоо, Санкт-Петербург хотын цэргийн академи, сургууль суралцаж буй оюутнууд, энэ хот дахь Монголын оюутны холбоо, хүмүүнлэгийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 80&80 холбоо хамтран бяцхан багачуудынхаа өвчнийг анагаахаар 320 мянган рубль цуглуулаад ОХУ-аас өвчнийг анагаах тоног төхөөрөмжүүдийг худалдан авсан байна. Үүнд, "Хүчилтөрөгч-өтгөрүүлэгч" аппарат 4 ширхэг, тарианы памп 2 ширхэг, пульсоксиметр 6 ширхэг, ЭДВ катетер тоног төхөөрөмж 20 ширхэг зэрэг багаж тоног төхөөрөмж багтаж байгаа ажээ.
Өнөө өглөө эдгээр аппаратыг салбар болон төрийн бус байгууллагын төлөөлөгч нар хүлээн авсан бөгөөд улмаар Хавдар судлалын үндэсний төвд удахгүй хүлээлгэн өгнө